“Жи Тайм”-ын М.Марат оргон зайлсан ч хохирлыг барагдуулна гэв
Казахстан улсын иргэн М.Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан байдаг. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байгаа.
Улмаар М.Маратыг хил даван зугтаах гэж байхад нь 2017 оны хоёрдугаар сарын 17-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс баривчилсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.
Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Жи тайм” сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ.
Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн М.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болсон. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая төгрөгөөр үнэлэгдэх авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилсэн. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь мөнгөө аваагүй байгаа. Гэхдээ сүлжээнд элсээд хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулна”гэж ярьжээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сүлжээнд хамрагдсан хүмүүс өөрсдийн шунахай сэдлээсээ болж хохирсон шүү дээ. Мэдээллийн бүх шугамаар ямарч сүлжээнд битгий итгэ гээд байхад хэдхэн төгрөгөө өсгөж авна гээд “залилуулсан” хүмүүс. “Залилуулсан” гэсний учир нь: Ямар нэг сүлжээ анх үүсэнгүүт өөрөө маш яарч ороод, араасаа тэнэг хүмүүсийг дагуулаад, тэднийг хохироогоод, өөрөө эхний мөнгө аваад зугатдаг мэргэшсэн гарууд бий. Тэд заримдаа гарах хугацаагаа буруу тооцоод мөнгөө алдахдаа хохирлоо гэж хамгийн их орилдог юм. Сүлжээ бол мөрийтэй тоглоом гэсэн үг. Хэдийд орох, хэдийд гарах гэх мэт. Хүн шулах гэж орчихоод алдчихаад орилдог байж болохгүй. Хохирно шүү гэж хэлээд байхад ороод алдсан хүмүүсийн хохь шүү. Хүмүүсээ ийм сүлжээнд битгий ор. Ороод алдсан бол битгий гонгино.
Хохирлийг хаанаас төлүүлэх гээд байна? Шунахай сэдлээсээ болж хохирсон хүмүүсийн хохирлийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж болохгүй шүү.