Б.Махбалыг өнөөдөр шүүнэ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгагдаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.
Тус шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн ч хойшилж, өнөөдөр товлогдсон юм. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшлоод байсан юм.
URL: