Венесуэлд зэвсэг худалдаалахыг хориглосон хуулийн төслийг баталжээ
ВАШИНГТОН. /TASS/. Венесуэлд хэд хэдэн төрлийн зэвсэг, цэргийн зориулалттай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдаалахыг хориглосон хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо санал нэгтэй баталжээ.
“Хууль сахиулах байгууллагын ажилтнууд гудамжны эмх замбараагүй байдалтай тэмцэхийн тулд америкийн зэвсэг, хэрэгслийг ашиглаж, энгийн ард иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий цацаж байна. Энэ санаачлага нь иймэрхүү төрлийн зэвсэглэл Венесуэл рүү нийлүүлэхийг хориглож байгаа юм” хэмээн уг хуулийг санаачлагчид мэдэгдсэн байна.
URL: