Л.Өнөболд Екатеринбургийн их дуулгаас Алтан медаль хүртлээ

844

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдлаа. Тэмцээний хуваарь болон өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жил 21 настай түүний анхны их дуулга тэмцээний Алтан медаль “булган сүүлтэй” байг ээ. Л.Өнөболд 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн МУАШ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм.

Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх Алтан медалийн төлөө орой барилдах эрхтэй боллоо. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин юм

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн алтан медалийн төлөө Японы Ошима Юуматай барилдан торгуулиар цэвэр яллаа. Л.Өнөболдод ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм.


URL:

Сэтгэгдэл бичих