“Coca-Cola” компани жилд 3 сая тонн хуванцар сав үйлдвэрлэдэг
“Coca-Cola” компани жилд 3 сая тонн хуванцар сав үйлдвэрлэдэг тухайгаа анх удаа мэдэгджээ. Энэ нь 1 минутанд 200 мянган сав үйлдвэрлэдэг гэсэн үг юм.
Эллен Макартур сангийн ажилтан энэ талаар мэдэгдсэн бөгөөд тэрбээр хуванцар хог хаягдалтай тэмцэхийг томоохон компаниуд хийгээд засгийн газруудад уриалдаг нэгэн билээ.
Дээр дурдагдсан тоо нь “Coca-Cola” компанийн 2017 онд үйлдвэрлэсэн нийт хуванцар савны тоог харуулж байгаа аж. Тус компани 500 мл-ийн савлагаатай бүтээгдэхүүн гаргаж эхэлснээс хойш жилд 108 тэрбум орчим хуванцар сав үйлвэрлэдэг болжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нэг жилд үйлдвэрлэдэг хуванцар савны нийт хэмжээний тавны нэг хувиас ч илүү юм. Дэлхийд жилд 500 орчим тэрбум хуванцар сав үйлдвэрлэдэг байна.
“Coca-Cola” компани нь ил тод байдлыг хангахын тулд хэчнээн хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэдэгээ мэдэгдсэн “Марс”, “Nestlé”, “Danone” зэрэг 31 компанийн нэг боллоо. Эдгээр компани бүгд нийлээд жилд 8 сая тонн хуванцар сав үйлдвэрлэдэг байна.
URL: