ЦЕГ: Талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэг үзүүлсэн
ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж 2018 онд мөрдсөн хэргүүдийн тоо баримтаас товч мэдээлэл өгсөн юм.
Тус алба нь 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23597 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс 15443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 7810 гомдол мэдээллийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 206 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Нийт шалгасан гомдол мэдээллийн 99.8 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн байна.
Мөн онд 20722 хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж , үүнээс 9448 буюу 45,5 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 211 буюу нэг хувийг харьяаллын дагуу шилжүүлж нийт шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийг 16621 буюу 80.2 хувийг шийдвэрлэн ажилласан байна. Эдгээр тоог 2017 онтой харьцуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг 56.7 хувиар, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан хэрэг 47.6 хувиар өссөн мэдээтэй байна.
Мөрдөн байцаалтын 15132 хэргийн 8793 буюу 58.1 хувийг шүүхэд шилжүүлж, 1738 буюу 11,4 хувийг нэгтгэн нийт шалгасангэмт хэргийн 14058 хэрэг буюу 92 .2 хувийг шийдвэрлэсэн байна. Энэ хэргийн өмнөх онтой харьцуулахад шүүхэд шилжүүлсэн хэрэг 1.8 хувиар өссөн байна.
2018 онд Мөрдөн байцаах албанд гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан 488.7 тэрбум төгрөгийн хохирлын 212.2 тэрбум төгрөг буюу 43.4 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
2019 оны эхний хоёр сарын байдлаар мөрдөн байцаах алба нь гэмт хэргийн шинжтэй 4069 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 3787 гомдол мэдээлэл буюу 93 хувийг шийдвэрлээд байгаа аж. Хэрэг бүртгэлтийн 8084 хэргийн хүлээн авч үүнээс 1930 буюу 23,9 хувийг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 273 буюу 3,3 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нийт 3417 хэрэг буюу 42,2 хувийг шийдвэрлэн бусад хэргүүд ажиллагаанд шалгагдаж байна.
Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд 296,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаагаас өнөөдрийн байдлаар 113,4 тэр бум төгрөгийн хохирол буюу 38,4 хувийг мөрдөн байцаалтын шатанд төлүүлээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,5 хувиар өссөн байна.
Хүнийг алах гэмт хэрэг өнгөрсөн онд 192 бүртгэгдсэн. Нийт гэмт хэргийн 0,5 хувийг эзэлж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,6 хувиар өссөн байна.
Залилах гэмт хэрэг 2018 онд 5372 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 14,8 хувийг эзэлж өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 79,3 хувиар өссөн байна.
Хулгайлах гэмт хэрэг 12328 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 34 хувийг эзэлж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,9 хувиар өссөн байна.
Ингээд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултанд хариулсан юм.
-Автомашины техник хэрэгслийн хулгай хэрээс хэтэрлээ. Приус маркийн машины аккумляторийн хулгай их байна. Энэ тал дээр арга хэмжээ авах боломж байна уу?
Иргэд та бүхний оролцоо чухал. Хамтарч байж үр дүнд хүрнэ. Жишээлбэл өнгөрсөн онд хайбрид автомашины аккумлятор 40, 50-аар алдагдсан 3, 4 бүлгийг нийслэлийн цаглаагийн газар тогтоосон. Автомашины толь алдагдаж байгаа. Эдгээр техник хэрэгсэл нь хаана зарагддаг вэ гэхээр ААН-ийн зөвшөөрөлгүйгээр гудамжинд зарагдаж байгаа. Зах зээл байгаа учир гудамжинд ч зарагдаж байна. Да хүрээ, Хархорин, Өгөөмөр захын удирдлагуудтай гэрээ байгуулж эх үүсвэртэй тохиолдолд техник хэрэгслээ зарж борлуулах гэрээ байгуулан ажиллаж байна.
Сүлжээний залилах гэмт хэрэг их гарч байна?
Сүлжээний залилах гэмт хэрэг сүүлийн үед нилээд их гарч байгаа. Хамгийн том хэрэг нь “Жи тайм” сүлжээний хэрэг шалгагдаж байна. Энэ хэрэг дээр 11734 иргэн хохирсон гэдэг байдлаар мэдүүлэг өгч шалгагдаж байна. Энэ хэрэгт Казакстан улсын иргэн холбогдсон. Энэ иргэн мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж одоогоор олдоогүй байна. Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг интерполийн чиглэлээр эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулж байна. Энэ хэрэгт 6,9 тэр бум төгрөг, 400 сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг манай алба хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн байгаа. Энэ битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар Нийслэлийн прокурорын газар, УЕПГ, Дүүргийн шүүх, Дээд шүүхэд санал хүргүүлсэн байгаа. Гол асуудал нь холбогдогч этгээд оргон зайлсан учир хүний гэм бурууг тогтоогдхоос өмнө яаж хэрхэн хохиролыг барагдуулах тал дээр хүндрэл үүсээд байна. Энд битүүмжлэгдсэн хөрөнгө мөнгө тусгайлсан дансанд хамгаалалттай байгаа.
Энэ хэрэгт хоёр хүн татагдсан. Нэг нь Монгол улсын иргэн. Нөгөө нь Казакстан улсын иргэн. Монгол улсын иргэн байгаа компанийн төлөөллийг хууль эрх зүйн орчинд шийдүүлж чадвал бид энэ хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж ажиллаж байна. Үүнд прокурорын байгууллага шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч, шүүхтэй энэ асуудлыг хүргүүлж, шүүхээс энэ асуудалд холбогдох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
11 мянган хоихрогчийн хохиролын хэмжээ нь хэд болсон юм бэ?
Гэмт хэргийн улмаас хохирсон эдгээр иргэдийн зарим нь сүлжээний явцад мөнгөө буцааж авсан. Хүү алданги тооцож байгаа асуудал байгаа. Огт мөнгөө аваагүй нь дийлэнх нь байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатанд 11 мянган хүнээс мэдүүлэг авахад 26 орчим тэрбум төгрөгний урьдчилсан хохиролын хэмжээ гарч байгаа.
-Нийслэлийн хэмжээнд нэн ховор амьтдыг хууль бусаар борлуулахыг завдсан хэргийн тухайд?
Иргэд энэ нөхцөл байдалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж их холбогдож байна. Орон нутагт ихэвчлэн үйлдэгдэж байна. Зарим хүн худалдахаар танил талаараа худалдахаар явуулж байна. Энэ нь зараар тийм өвчинд ийм амьтны тийм эрхтэн сайн гэдэг зараас үүдэлтэйгээгр үйлдэгдэж байна.
-Тусгай сүбьектийн хэргийг шалгадаг юм байна. 25 шүүгч 11 прокурор татагдсан байна. Ямар зөрчил илэрсэн юм бэ?
Эрхэлж буй албан тушаалтай холбоотой шийдвэр буруу гаргасан. Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хувийн сонирхлоор ажиллаж байна гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгахад хуулийн дагуу шийдвэр нь үндэслэлтэй байсан. Сүүлийн үед иргэдээс албан тушаалтай холбоотой гомдол санал их ирж байна л даа. Бид үүний гэмт хэргийн шинжтэй гэдгийг нь шалгадаг.
-Эко алтан заамрын хэрэг юу болж байна вэ?
Харьяаллын дагуу Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.
-Нас барсан шүүгчийн хэрэг юу болж байна вэ?
Энэ хэргийг ХҮнд гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа. Амиа орлох цаг хугацаанд хэн хэн байсан. Амиа орлох нөхцлийг бүрдүүлсэн үү гэдэг нь шалгагдаж байгаа. Бид камерийн бичлэгийг хавтаст хэрэгт хийж ар гэрийнхэнд нь үзүүлсэн байгаа.
Х.Соёл
URL: