Голын ай сав газраар буух шар усны үерээс болгоомжил

804

Энэ сарын 11-ний байдлаар Монгол орны нийт газар нутгийн 34 хувь нь цастай байжээ.

Цасны дундаж зузаан 10 см, цасан дахь усны нөөц 3.52 шоо.км байна. Жишээлбэл: Идэр, Шишхэд болон Увс нуурын сав, Алтай нурууны Булган, Бодонч голуудын сав газрын 70-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.70 шоо.км  бол  Ерөө, Дэлгэрмөрөн, Завхан, Ховд, Байдраг, Таац голын савын 50%  цастай, цасны усны нөөц нь  0.20 шоо.км байна.

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн, шүлхий гарсан газруудын гуу жалганд хаясан мал амьтны сэг цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай. Иймд холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

webDiCDGhXpmwAAAABJRU5ErkJggg== Голын ай сав газраар буух шар усны үерээс болгоомжил

Эх сурвалж: ЦУОШГ


URL:

Сэтгэгдэл бичих