Мафийн толгойлогчийг гэрийнх нь ойролцоо буудан хороожээ

АНУ-ын Нью Йорк хот дахь топ таван мафийн бүлэглэлийн нэгд зүй ёсоор тооцогдох “Гамбино” бүлэглэлийн толгойлогч бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон талаар “www.news.sky.com” сайт мэдээллээ.

1996 оноос бүлэглэлээ толгойлсон 53 настай Франческо Калиг энэ сарын 13-нд 22.00 цагийн орчимд  Стейтен Айленд дүүрэгт байрлах гэрийнх нь ойролцоо зургаан удаа буудаж, хөнөөсөн болохыг тогтоожээ.

аллага_bЦагдаагийнхан уг хэргийг мөрдөж эхэлсэн ба хэргийн газрын ойролцоох хяналтын камеруудыг шүүж эхэлсэн гэнэ.

Уг санааттай аллагын үеэр толгойлогчийн эхнэр болон хүүхэд нь гэртээ байсан ба тэд буун дуу сонссон талаар цагдаагийнханд мэдэгджээ.

Франческо Кали 2008 оны есдүгээр сард бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, эд хөрөнгөд нь халдсан хэмээн буруутгагдаж баривчлагдсан юм. Тэрээр тухайн ондоо мөн мөнгө залилсан, угаасан хэмээн баригдсан түүхтэй.

Нью Йоркийн удирдлагууд мафийн сүлжээг илрүүлэх кампанит ажлыг зохион байгуулж, 2008 онд томоохон бүлэглэлийн 60 гаруй этгээдийг баривчилж, шийтгэл оноосны нэг нь Франческо Кали юм.

1930 оны үед Италиас гаралтай “Гамбино” мафийн бүлэглэл хүний наймаа, зэвсэг, айлган сүрдүүлэх, аллага зэргээс сард сая сая долларыг халаасладаг ба хамгийн удаан оршин тогтнож буй мафийн бүлэглэл аж.

шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих