Монголд халуун орны аюулт өвчнүүдийг түгээгч тутрагын цох нэвтэрлээ
Манайд тутаргын урт хошуут (rice weevil, рисовые долгоносики) гэх шавж чанар муутай цагаан будаан дотор тохиолдох болжээ. Ямар ч сортын будаанд тохиолдож болно. Энэ нь жижигхэн бөгөөд тэр бүрий үзэгдэхгүй. Анх Энэтхэгт нээгдсэн энэ цох дэлхийн хаа сайгүй түгэх болжээ. Нэгэнтээ Монголд баталгаагүй, чанар муутай цагаан будаа орж ирдэг, түүгээр дамжиж энэ цох нэвтэрснээс хойш их болгоомжтой байхыг зөвлөе.
Энэ хорхой байгаа газар ялгадас, өндөг авгалдай нь мөн байдаг. Өндгөө нэг ширхэг цагаан будаан дотор шахдаг. Манайд эмчлэхэд түвэгтэй янз бүрийн халуун орны, мөн түгээмэл аюулт өвчнүүдийг дамжуулагч юм. Бас түгэн тархаж, цагаан будаа төдийгүй улаан буудай, гурил, янз бүрийн хүнсийг гэмтээж бохирдуулна. Цагаан будаагаа хянамгай үзэж, сайн угааж цэвэрлэж, илэрбэл холбогдох байгууллагад мэдэгдэж байгаарай.
Тутаргын цох нисдэг. Маш жижиг хэмжээтэй. Бөөснөөс арай том. Цагаан будааны нэг ширхэг дотор ороод, идэж суудаг тул олоход амаргүй. Нэг цагаан будаанаас нөгөө рүү дамжин явж байхад нь харж болно. Гэхдээ будаа хоорондын хар зайнаас төдийлөн ялгардаггүй. Тиймээс тунгалаг ууттай будааг сайтар харж байж авах хэрэгтэй. Мөн цагаан будаа нь хуурай, хөлдөх аюулгүй тул, тагтан дээрээ байлган хүйтнээр хөнөөх хэрэгтэй. Хамгийн баталгаатай үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг хамгийн сайн үйл ажиллагаатай дэлгүүрээс авах хэрэгтэй шүү. Үүнд мөнгө хэмнэх хэрэггүй.
Энэ амьтан түгэн тархахдаа гаргууд, жижигхэн тул Монгол оронд өргөн тархах аюул ихтэй. Нэг орж ирсэн нөхцөлд хэдийнээ өсөж үржиж, түгсэн гэж үзэж аюулгүй байдлын арга хэмжээг төрөөс авах шаардлагатай юм. Түгшүүрийн харанга дэлдэх цаг болжээ.
URL: