Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх, санал авах төхөөрөмж бэлэн болжээ

768

УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болох нь. Хүний өмнөөс кноп дардаг нэлээн асуудал дагуулж, шүүмжлүүлдэг тул УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр санал өгүүлдэг болгохоор тоног төхөөрөмжийг нь бэлэн болгосон байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн гишүүд ирц болон саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. УИХ-ын хуралдааны танхим популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй. Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна” гэж байсан юм.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих