Трамп “Бионг”-ийн онгоцыг Америкийн тэнгэрт нисэхийг хориглолоо

ОНГОЦ_bХэдхэн өдрийн өмнө Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 157 хүн амиа алдаад байна. Энэхүү ноцтой ослоос таван сарын өмнө Индонезид тус загварын онгоц мөн осолдож, 189 хүн амиа алдсан билээ.

Энэхүү ноцтой осолтой холбогдуулан дэлхийн 40 гаруй улс тус загварын онгоцыг агаарын орон зайдаа нислэг үйлдэхийг хатуу хоригложээ

Дээрх аймшигт ослын дараа АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) уг загварын онгоцыг “нислэгт ашиглахад асуудалгүй” гэж мэдэгдэж байсан ч өчигдөр энэхүү байр сууриа өөрчилжээ.

(FAA)-ийн мэргэжилтнүүд хэдхэн сарын хугацаатай осолдсон хоёр онгоцны хооронд ижил төстэй шинж тэмдэг илэрсэн болохыг тогтоожээ.

(FAA)-ийн Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч Даниэл Элвелл “Хиймэл дагуулаас авсан зургаар осолдсон хоёр онгоцны замын маршрут, зураглалыг харьцуулахад ижил шинж тэмдэг илэрсэн. Улмаар хоёр онгоц ижилхэн шалтгаанаар осолдсон байх магадлалтай” гэж хэлсэн байна.

Уг мэдэгдлийн дараахан АН-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордондоо сэтгүүлчдийн хүлээн авч, өнөөдрөөс “Boeing 737 Max 8” загварын онгоцыг Америкийн тэнгэрт нисгэхгүй байхаар шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ерөнхийлөгч Трамп “Олон зуун хүний аюулгүй байдлын улмаас энэхүү шийдвэрийг гаргалаа. Өнөөдрөөс Америкийн ямар авиа компаниуд уг загварын онгоцоор иргэдэд үйлчлэхгүй” гэж хэлжээ.

(FAA)-ийн дүгнэлт албан ёсоор баталгаажаагүй гэдгийг Трамп онцлоод ”Тун удахгүй ослын шалтгаан тодорхой болно” гэсэн банйа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих