“Brexit”-ийн асуудлыг шийдвэрлэхэд нь дахин тусалж чадахгүй гэжээ
Европын Холбоо /ЕХ/ “Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг батлуулахад нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд дахин тусалж чадахгүй хэмээн Европын комиссын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.
“Тереза Мэйд тусалж, тохиролцоонд хүрэхийн тулд ЕХ чадах бүхнээ хийсэн. Одоо хатуу нөхцөлтэйгөөр “Brexit”-ийг хэрэгжүүлэх магадлал өндөр боллоо” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Их Британийн санал хураалтад сэтгэл дундуур байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
“Brexit”-ийн асуудлаархи Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрийг Их Британийн парламентын гишүүд өнгөрсөн мягмар гарагийн орой дахин батлаагүй юм. Парламентын гишүүдийн 391 нь баримт бичгийг эсэргүүцсэн бол 242 нь дэмжсэн байна.
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: