Терагерц гэх “шидтэй” бугуйвч буюу ээлжит дэмийрэл
С.Буяннэмэх гуайн “Их тэнгэрийн дүлий” өгүүллэгийг уншаагүй хүн ховор биз. Уг өгүүллэгт хээр машинаас унаж хоцорсон талхыг нэг мэдэмхий нөхөр “Их тэнгэрийн дүлий” гэгч, тэнгэрээс унажээ гэж хэлж тахиулаад, нутаг усаараа шүтэж, өргөл өргөөд, олсон айл нь баяждаг. Улмаар “Их тэнгэрийн дүлий” гэгчээ булаалдаж хөгөө чирч байхад хотоос очсон төлөөлөгч цайны хийц гэж өнөө их тэнгэрийн дүлийг нь зүсэж, бүхний учиг тайлагддаг тухай гардаг даа.
Хамгийн хачирхалтай Монголчууд өнөөдрийг хүртэл яг л дээрх шиг зүйлд итгэж, халаасаа хоосолсоор байна. Бүр өдөр тутмын амьдралд амь бөхтэй оршсоор байгаад тайлбар хийхэд бэрх.
Жишээлбэл, саяхнаас терагерц нэртэй бугуйвчийг дээрх “Их тэнгэрийн дүлий” өгүүллэг дээр гардаг шиг л сурталчлан борлуулж байгаа харагдах. Энэхүү бугуйвч нь чамгүй өндөр үнээр зах зээлд эрэлт ихтэй байна. Борлуулагчдын зүгээс энэ бугуйвчийг зүүсэн хүн нь бараг л мөнхийн амьтай болчих юм шиг сурталчилж байгаа нь ч бас анхаарал татна. Тэгвэл мэргэжлийнхний тайлбараар бол энэхүү Терагерц нь гематит, магнетит /hemgtite, magnetite/ буюу төмрийн ислүүд гэнэ. Ямар нэг ид шидтэй зүйл биш зүгээр л байгальд байдаг төмрийн нэгдлүүдийн нэг гэсэн үг. Тэгэхээр төмрийн исэл зүүгээд хорт хавдар эдгээдэг бол зэвтэй боолт хэлхэж зүүгээд л өвчин ор мөргүй арилна гэсэн үг болж таарч байгаа биз.
Оллоо.мн
URL: