“ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ – ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Улсын хэмжээнд цацрагийн үүсгүүр /цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргадаг бүх багаж хэрэгсэл/-ийг улсын хилээр нэвтрүүлэхээс эхлээд ашиглах, хадгалах, тээвэрлэх, ашиглалтаас гаргах зэрэг бүхий л үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас бизнес эрхлэгчдийг дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд мэргэжлийн болон эрх зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт сургалт, нээлттэй хэлэлцүүлэгийг 2019 оны 03 сарын 14-ны өдөр МХЕГ-ын хурлын зааланд зохион байгуулна.
Сургалт, хэлэлцүүлэгээр цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл, тэдгээрийг боловсруулах, ажлын байрыг стандартын дагуу оновчтой, зөв зохион байгуулах, үүсгүүрийн хүчин чадалд нийцсэн цацрагийн хамгаалалт хийх мэдээлэл, зөвлөгөө өгч, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тул сонирхсон байгууллага, иргэд, аж ахуйн нэгж өргөнөөр оролцоно уу.
Цөмийн болон Цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар
URL: