“Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг шалгаж байна
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Дөрвөн иргэний алтан амийг авч одсон аймшигт осол урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Мөн уурхайн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, ослын шалтгааныг тодорхой болгосон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Т.Гэрэл
URL: