Видео: “Бойнг 737″ нисэх онгоц осолдохоос өмнөх хоромыг зорчигч утсандаа бичжээ

15523639435c8731a747199Өнгөрсөн ням гаригт Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож, 157 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг дэлхий нийтийг цочирдуулж байна. Осол гарсантай холбогдуулан дэлхийн улс орнууд Бойнг 737 онгоцны загваруудыг нислэгт гаргахыг түр хориглоод байгаа юм.

Онгоц хөөрсөнөөсөө хойш ердөө зургаан минутын дараа нийслэлээс зүүн өмнөд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо сүйрсэн байдаг.

Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа ч нүдээр харсан гэрчүүд нисэж яваа онгоцноос гал гарч, дэлбэрэх чимээ сонссон гэжээ.

Харин осол болохоос өмнөх хоромыг онгоцонд сууж яваа зорчигч утсандаа бичсэн нь сошиалд тавигдсан байна.

Ахмад осолдохоос хэдхэн хормын өмнө төв станцаасаа ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн гэх мэдээллийг албаныхан хэвлэлийнхэнд өгчээ. Тодруулбал, “Техникийн доголдол үүссэн байж болзошгүй. Аюулгүй байдлын улмаас ослын буулт хийх зөвшөөрөл хүсч байна” гэж ахмад хэлсэн байна.

“Төв станцын удирдлагууд ахмадын үгийг үл тоосон нь 157 хүн амиа алдахад хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр тархаж, “Ethiopian Airlines” компанийг буруутгах иргэдийн тоо олширчээ. Үүнтэй зэрэгцэн “Ахмадаас мэдээлэл хүлээн аваад хариу өгөхийн завдалгүй холбоо тасарсан” гэх эх сурвалжгүй мэдээлэл ч тарсан байна.

Этиофийн иргэний агаарын тээвэрлэгч компани Boeing 737 Max-8 загварын дээрх онгоцыг нислэгт ашиглаад ердөө хагас жил болж байгаа юм. Боинг компанийн зүгээс нөхцөл байдлыг судлан тодруулахаа мэдэгдсэн байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих