Жое Байдан Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх эсэхээ удахгүй зарлана

байдан_bАНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед 47 дахь Дэд ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашсан Жое Байданг ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн өнгөрөгч оноос хэвлэлийнхэн мэдээлэх болсон юм.

Тэрбээр нэг бус удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсан ч ард түмний дэмжлэгээр тэрбээр өмнөх байр сууриа өөрчилж магадгүй байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Өдгөө 77 настай Байдан өчигдөр гал сөнөөгчдийн “International Association of Fire Fighters” арга хэмжээнд оролцох үеэрээ “Би ирэх дөрөвдүгээр сард сонгуульд өрсөлдөх эсэхээ шийдэх болно. Би энэ хугацаанд сайн бодох болно. Энэ шийдвэрийг гаргах амаргүй. Гэхдээ би сайн бодох болно” гэж хэлжээ.

Түүнийг ийнхүү хэлэхэд танхимд байсан гал сөнөөгчид “Урагшаа гүй, эцсийг нь үз Байдан” хэмээн уухайлан дэмжжээ.

Уг уулзалтын дараа Байдан хэвлэлийнхэнд “2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрөлдөх эсэх нь надад яг л оньсого шиг байна. Би удахгүй хариугаа хэлнэ. Төрд гарах ямар нэгэн шалтгаан байхгүй учир сайн бодно” гэж ярив.

Тэрбээр сонгуульд өрсөлдөхөөр болбол “Ардчилсан нам”-ын сунгаанаас номер 1-ээр гарч ирэх өндөр магадлалтай.

2016 оны намын сунгаанд Хилари Клинтонд ялагдал хүлээж байсан Сан Бендарес тэргүүтэй найман сенатор “Ардчилсан нам”-ын сунгаанд өрсөлдөхөө илэрхийлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих