Эрдэнэтгейт ба мөнгө угаалга

712-1552376762b25e9c46354731587d2e82824f854118Гэйт (gate) гэдэг нь аливаа сүлжээ, зангилаа, программын түлхүүр гэсэн ухагдахуун юм. Интернетэд нэг хэлнээс нѳгѳѳд хѳрвүүлэх альгоритм ч юмуу, тухайлбал тѳмѳр замд, салаа замууд руу вагон найруулан шидэх ажиллагааг хянах самбар гэх мэтийг гэйт гэдэг,  Харин улс тѳр, нийгэм зүйн утгаар бол тѳрийн ѳндѳр тушаалтны холбогдсон будлиантай хэрэгийг ингэж томъёолдог болсон байна. Монголчууд ийм юмыг “будлиан” гэж хэлдэг, “Эрдэнэтийн будлиан”. 

Тухайн хэрэгт олон нийт хир их ач холбогдол ѳгч байна, хир ѳндѳр түвшингийн эрх мэдэлтэн холбогдсон гэдгээр тархах далайц нь шалтгаалж байна. Тухайлвал, дэлхийд дуулиан болон тархсан хэргүүд гэхэд, АНУ-ын ерѳнхийлѳгч Рейгантай холбогдсон дуулиант хэрэг “Ирангэйт”, Клинтонтой холбогдсон дуулиан “Моникагэйт,” 2000 онд, сэтгүүлч Георги Гангадзег хѳнѳѳсѳн Украины ерѳнхийлѳгч Кучматай холбогдсон хэрэг “Кучмагэйт”, вольсвагены дуулиант хэрэг “Дизельгэйт” гэх зэргээр түүхэнд нэршин үлджээ. Moнголд ид дуулиан тарьж байгаа Эрдэнэтээс мѳнгѳ угаасан байж магадгүй болчихоод байгаа Элбэгдорж, Сайханбилэг нарын нэр холбогдсон хэрэг ЭРДЭНЭТГЭЙТ гэж түүхэнд нэршиж үлдэх нь гарцаагүй боллоо. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн сонирхоод эхэлчихсэн байна.
Тѳрийн томчууд холбогдсон хэргийг онцгой дуулиан болгон тараах мэдээллийн хэлбэр нь Уотергэйтийн хэргээс эхлэлтэй гэж үздэг. Манайд ЭРДЭНЭТГЭЙД гэж нэрлэж болох дуулиант хэрэгийн ѳмнѳхѳн Уотергэйтийн хэрэгтэй тѳстэй нэгэн үйл явдал болоод ѳнгѳрсѳн.
Америкийн түүхэнд ерѳнхийлѳгч огцорсон цорын ганц тохиолдол бий, энэ нь 1974 оны 8 дугаар сарын 9-нд Ричард Никсон огцорсон явдал юм. Манайд М.Энхболд огцорсон нь түүхэнд УИХ-ын спикер огцорсон анхны тохиолдол байв.Р.Никсоны огцорсон шалтгаан нэг бичлэгээс  болсон байдаг. Яг л 60 тэрбумын бичлэг шиг, гэхдээ Энхболд бичлэгээ алдсан, Никсон бичлэг олсон, ялгаа нь ердѳѳ энэ. Вашингтонд Уотергэйт (Watergate) гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын зангилаа тѳв бий. БН намаас Ричард Никсоныг АНУ-ын ерѳнхийлѳгчѳѳр сонгогдсонooс 4 сарын дараа буюу 1972 оны 6 сарын 17-ны ѳдѳр, сонгуулийн ѳрсѳлдѳгч Макговернын сууж байсан Уотергэйт буудлын ѳрѳѳнд нэвтэрсэн 5 этгээд баригдсан байдаг. Тэдгээр хүмүүс Макговерны оффис ѳрѳѳнд чагнах аппарат суурилуулж бичлэг хийсэн хэрэгээр баривчлагджээ.
Гэтэл удаа дараагийн бичлэгийн хальс Никсоноос олдсон байдаг. Никсон ѳѳрийгѳѳ энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдэгдсэн. Яг л М.Энхболд шиг. Никсон, бичлэг эвлүүлэг биш гэдгийг нотлосон прокурорыг ажлаас халах шийдвэрийг Улсын ерѳнхий прокурорт ѳгсѳн боловч тэрээр шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан. Манайд яг эсрэгээр бичлэг эвлүүлэг гэж нотлосон прокурор албан тушаал дэвшсэн байдаг. Ийнхүү маргаан 2 жил шахам үргэлжилсэн. Никсон ѳѳрийгээ бичлэгтэй ямарч холбогдолгүй хэмээн мэдэгдсээр байв, бас л яг М.Энхболд шиг. Эцэст нь конгрессын Дээд танхим, ерѳнхийлѳгчид итгэж байгаа эсэх асуудлаар вотум зарласан. Манайд яг тийм юм болж, 40 гишүүн, спикэрт үл итгэж буйгаа зарлаж  гарын үсэг зурсан. Дээд танхим дээр Никсон, хамаг бурууг тѳрийн нарийн бичгийн дарга нарын газарт тохсон, яг л М.Энхболд Засгийн газар огцрох хүсэлтийг ѳѳрѳѳ санаачлаад, ѳѳрѳѳ гарын үсгээ зураад ѳѳртѳѳ ѳргѳѳд барьчихдаг шиг. Шүүхийн дээд Зѳвлѳл хуралдаж, Засгийн газрыг тараах эрх ерѳнхийлѳгчид байхгүй гэсэн шийдвэр гаргасан. Манайд бол асуудал ҮАБЗ-д хүрсэн. Конгрессын зарим гишүүн уг бичлэгийг “уугисан дарь”  гэж нэрлэж байв, тийм л чухал бичлэг байжээ. Гэхдээ бичлэгийн агуулга чухал биш тагнан чагнасан гэдэг нь л гол байв. Дараа нь БН нам, ѳѳрийхѳѳ нэр дэвшүүлсэн ерѳнхийлѳгчийн эсрэг нэгдэж санал хураан, 1974 оны 8 сарын 9-нд Ричард Никсин ерѳнхийлѳгчийн албан тушаалаас огцорсон байдаг. Яг л МАН, Энхболдын эсрэг нэгддэг шиг. Дэд ерѳнхийлѳгч байсан Дж.Форд ерѳнхийлѳгчийн тангараг ѳргѳж,  хэлсэн үгэндээ “удаан үргэлжилсэн улс тѳрийн хэрүүл там үүгээр дуусгавар боллоо” гээд Никсоныг импеачмент хийлгүйгээр ѳршѳѳсѳн байдаг. Ерѳнхийлѳгчийн сонгуульд 1976 онд ялагдсаныхаа дараа Форд, “Никсоныг ѳршѳѳсѳн миний алдаа намайг сонгуульд ялагдал хүлээх шалтгаан болно гэж даанч тѳсѳѳлѳѳгүй” гэж харуусан хэлсэн байдаг. Яг үүн шиг, МАН, М.Энхболдыг хуулийн байгууллагад хүлээлгэн ѳгч хариуцлагын түвшинг тогтоолгох (импеачмент) ажиллагаа хийхгүй бол 20 оны сонгуульд ялагдал хүлээх магадлал маш ѳндѳр. Улс тѳрийн хулгайчийг ѳршѳѳх л юм бол ѳѳрийгѳѳ алж байна гэсэн үг болох нь тодорхой. Энэ явдлаас үүдэн, дуулиан шуугиан дэлхийд, Уотергэйтын хэрэг гэдгээр тархаж, нийгэм зүйн сурах бичиг, гарын авлагуудад Уотергэйтын хэрэг гэдгээр нэршин үлдсэн нь ийм учиртай юм.
Улс орнуудын ѳндѳр албан тушаалтнүүд хэрэгт холбогдох тохиолдол бүрт гэйт гэгчийг дагуулж нэршүүлдэг нь ийм учиртай. Эрдэнэтийн дуулиант хэрэгийг биечлэн шалгаж, хамаг учрыг тайлах гэж оролдож байгаа Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрдэнэтийн хэрэгийн талаар “туйлийн тодорхой мѳнгѳ угаалгын хэрэг мѳн” гэсэн урьдчилсан тайлбарыг ѳгѳѳд байна.
Гэтэл Монгол улсын ерѳнхий прокурор, Эрдэнэтэд гарсан авлигын хэрэг гэсэн томьёоллоор ярьж байгаа. Авлигын хэрэг нь сайндаа хэдэн жилийн ял авах эрүүгийн гэмт хэрэг, харин мѳнгѳ угаалга нь олон улсын байгууллага (FATF) -ын хатуу хяналтанд орчихсон, эх орноосоо урвасан гэдгээр зүйлчлэгдэх,  орон дамнасан ноцтой хүнд гэмт хэрэг юм, ялгаа нь тов тодорхой байгаа.
Мѳнгѳ угаах гэмт хэрэг нь бидний энгийн ухамсрын түвшинд бодож байгаа ойлголтоос хавьгүй тѳвѳгтэй, орон дамнасан мафи сүлжээ, дэлхийн бохир мѳнгѳний уурхайгаас асар их хѳрѳнгѳ буулгаж байгаа аймшгийн хүнд гэмт хэрэг юм. Мѳнгѳ угаах нь эх орноосоо урвасан үйлдэл мѳн.
Монгол улсын прокурорын байгууллага, Эрдэнэтийн хэргийг авлигын гэмт хэрэг гэж зүйлчлэхээр оролдож байгаа нь УЕП-ын удаа дараагийн мэдэгдлээс ойлгомжтой боллоо. Эрдэнэтийн 51%, 49% гэж нэг цогц санхүүгийн обьектыг хуваан сѳргүүлэн тавиад байсан нь урьдаас бодож боловсруулсан маш нарийн механизм байсан нь тодорхой болсоор байна. Э
Эрдэнэтийн хамаг булхай дэлгэгдлээ, түүнд тѳрийн ѳндѳр асан албан тушаалтнууд оролцсон байсныг илрүүллээ, асар том авлига явагджээ гээд ард түмэн ойлгоод, тэгж ойлгуулаад байгаа нь процессыг далдлах маш ноцтой суртал нэвтрүүлэг хийгдэж, тархи угаалга амжилттай явагдсаны нотлогоо юм.
Иймд, авлига, мѳнгѳ угаалгын хооронд ухагдахууны ямар том зѳрүү байдгийг мэдэх нь маш чухал юм!  “Эрдэнэтийн авлигын гэмт хэрэг гэж улиг болтол давтаж байгаа нь мѳнгѳ угаалгыг нуун далдлах тархи угаалга юм” гэж би сошиалын нүүр номондоо  санамсаргүй бичээгүй, дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэж амласнаа энд хавчууллаа.
Авлига нь торгуулах, сайндаа хэдэн жил суух эрүүгийн хэрэгт хамааруулж болох гэмт үйлдэл, харин мѳнгѳ угаалга нь эх орноосоо урвасан гэж зүйлчлэгдэх хуулийн дээд хэмжээ шаардсан аймшигтай хүнд гэмт хэрэг мѳн. Авлигачдыг хулгайч гэж бай, харин мѳнгѳ угаагчдыг бол эх орноосоо урвагчид хэмээн цоллож бай гэмээр санагдана.
Мѳнгѳ угаалгын аймшигтай гэмт хэрэгийн утга агуулгыг гүнзгий ойлгохын ѳмнѳ эхлээд “бохир мѳнгѳ” гэгчийн тухай мэдээд авах ёстой юм. Америкт, бохирдсон мѳнгийг угааж цэвэрлэн тушааж ашиг олдог байсан, бүр хими цэвэрлэгээ шиг угаалгын машинтай жижиг фирмүүд хүртэл нээгдэж байсан түүх байдаг юм билээ. Гэхдээ, одоогийн мѳнгѳ угаалга гэдэг ухагдахуун тэндээс гараагүй, эх үүсвэр нь нуугдмал мѳнгѳ (бохир мѳнгѳ)-ийг гүйлгээнд оруулах санхүүгийн хуйвалдаан бий болох үед гарч ирсэн нэр томьёо юм. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи, алан хядлага, зохион байгуулалттай гэмт хэргүүд хүйтэн дайнтай зэрэгцэн гал авалцаж ид дүрэлзэж, аливаа улс орон бие даан тэмцэх аргагүйд хүрснээр Америк улс санаачлан, мѳнгѳ угаалгын гэмт хэрэгийг эрүүгийн хуулиндаа суулган эрх зүйн орчинтой болохыг улс орнуудад уриалсан байдаг. Мѳнгѳ угаалгын хэрэгийг эрүүгийн хуулиндаа анх оруулсан AНУ, Их Британи, Франц, Герман, Швейцари, Польш гэх 6 орон дэлхийн банк, санхүүгийн түүхэнд G6 хэмээн нэршиж үлджээ. НҮБын санаачилгаар 1988 онд дэлхийн 106 орны тэргүүн Австрийн Вена хотод цуглан конгресс зохион байгуулж, 34 зүйл анги бүхий Тунхаг гаргасан байна. 1989 онд Париж хотод Саммит болж дэлхийн мѳнгѳ угаахтай хийх тэмцлийн конвейнци FATF ( Financial Action Task Forte on Monye) гэгчийг зохион байгуулж  улс орнууд нэгдэцгээсэн. Тэнд Монгол улс байсангүй. Тус конвейнцид нэгдээгүй орнуудын “хар жагсаалт” гэгчийг гаргаж. мѳнгѳ угаах гэмт хэрэгийг хүлээн зѳвшѳѳрсѳн орон гэж үзэж ѳндѳр торгууль оногдуулж байх журам тогтоосон. OХУ 2000 онд уг жагсаалтанд орсон боловч 2001 онд Нийт Оросын банк, санхүүгийн Нэгдсэн мониторинг гэх байгууллагыг нээн зарлаж, мѳнгѳ угаалгатай хатуу тэмцэл явуулах Үндэсний программ гарган хэрэгжүүлж явсаар 2012 онд ФАТФ-д нэгджээ.
Монгол улсад 2017 онд хар жагсаалтын том торгууль орж ирснээр Засгийн Газар түргэн авч нилээд юм болж байж уг конвейнцид нэгдэж орох санкци авсан байгаа, ФАТФ хүлээн авах эсэх нь одоо болтол эргэлзээтэй.
Цагийн юманд ач холбогдол ѳгөхгүй зарчимгүй хандах нь араасаа том үр хѳврѳл, хохирол чирдэгийг ойлгосон ганц нэг нь байгаа л байх, зориудаар юм шиг ойлгоогүй яваа нь тэрнээс олон гэдгийг Эрдэнэтийн будлианаас харахад ойлгомжтой л байгаа юм. Дэлхийн санхүүгийн G6 (ОХУ нэгдсэнээр G7) орнуудын эрүүгийн хуулиндаа нэмэлтээр тусгасан мѳнгѳ угаах гэмт хэрэгийн зүйл ангиудыг сонирхож үзлээ. Улс орнууд нийтдээ бохир мѳнгѳний эх үүсвэрүүдийг тов тодорхой заасан байдаг юм байна.  Хар тамхи, татвараас зайлсхийсэн бүх орлого, эх үүсвэр нь далд, ойлгомжгүй, санхүүгийн хяналтын гадуур, тайлан мэдүүлэгт тусгаагүй буюу багасгаж тусгасан хѳрѳнгѳ зэрэг нь “хар эх үүсвэр” буюу “бохир мѳнгѳ” гэж тооцогддог юм байна. Дэлхий дахинаараа мѳнгѳ угаалгатай хатуу тэмцээд, үр дүн гараад ирэхээр, мѳнгѳ угаагчид аргаа нарийсгаж, чемодан, чемоданаар доллар зѳѳж явдгаа больж, банк санхүүгийн систем рүү нэвтэрч хулгайгаа албажуулах болсон байна. Энийг хар мѳнгѳний ил гарах сувгууд гэж нэрлэдэг болжээ. Энэ нь, банк, даатгалын систем, хѳрѳнгѳ оруулалт, хуурамч гарын үсэг, баримт, гэрээний үйлдэл, хѳрѳнгѳ обьектын хувьчлал зэрэг юм. Оффшоор данс бол хамгийн том нуувч, дэлхийн бүх мѳнгѳний гурав хуваасны нэг нь тэнд байна.
Орчин үед, ФАТФ-ын хамгийн их анхаарал татаж байгаа бүс, обьект бол хуучин соц.системын орнууд мөн. Асар их хѳрѳнгѳ нийгмийн гэх эзэнгүй субьектээс хувьд шилжсэнтэй холбоотой байх. Чѳтгѳр мѳнгѳ хулгайлахыг заахаас хаана нуухыг заадаггүй гэдэг нь үнэн ажээ.
Мѳнгѳ угаах боломжтой талбар гэж байдаг, АНУ-д гэхэд тэр нь 400-500  млрд долларын хүрээнд эргэлдэж байна. Монголынх 20 млрд хавьцаа гэсэн баримжаа байгаа. Соц. байсан орнуудых асар их. Балтикийн эрэг хавийн  3 орны (Эстон, Латви, Литва) ерѳнхийлѳгч асан нарын бүлэглэлийн угаасан мѳнгѳний хар нүхэнд 200 млрд доллар хуримтлагдсан нь илэрч Данскогэйтын (Dansko bank) дуулиант хэрэг дэгдсэн байдаг аж. Ийм их мѳнгѳтэй хувь хүн байлаа гэхэд, ухаандаа Аппле фирмийг худалдаж аваад, Их Британы бүх гадаад ѳрийг тѳлѳѳд, дэлхийн зуны нэг олимп, хѳл бѳмбѳгийн дэлхийн аварга нэгийг ивээн тэтгээд цаана нь дэлхийн зартай баян хэвээр үлдэж болох жишээтэй л юм. Гэхдээ энэ нь соц байсан орнуудын угаасан мѳнгѳний дѳнгѳн данган 5% гэж байгаа, тэгэхээр ямар аймшгийн их мѳнгѳний тухай яриа болох нь ойлгогдож байна. Эндээс харахад, эх орноосоо урвагч хэмээн үзэж, эрүүгийн хуулиндаа ѳѳрчлѳлт оруулахыг тулган шаардах нь зүй ёсны юм. Мѳнгѳ угаагчийг эх орноосоо урвагч гэж үзэхийг Лондоны Саммитаас зѳвлѳмж болгосон байдаг.
Мѳнгѳ угаах гэмт хэрэг нь мѳнгѳ байршуулалт, зузаатгал, интеграци буюу ашгаа (профит) хувааж авах гэсэн 3 үе шатыг дамжина. Профит гэдэг нь двидентын ашиг биш, миний байнга ярьдаг “надад юу оногдох вэ?” гэдэг хѳгийн, хогийн зарчим юм. Яг энэ шатанд маргаан үүсч биесээ хѳнѳѳх нь энүүхэнд, мафийн сүлжээ шүүдээ, тэдний интеграци ѳвѳрмѳц онцлоготой.  Улс тѳржүүлж болдоггүй, учир начры нь тунгаалгүй шуугиан дэгдээж бас болдоггүй маш тѳвѳгтэй гэмт хэрэг бол мѳнгѳ угаалга. Монголын мѳнгѳ угаалга, гадаад дотоод гэсэн  2 хүрээнд явагдаж байна. Тухайлвал, Оюутолгойн мѳнгѳ угаалга хилийн чанадад явагддаг, Оюутолгойн орлогоос хувь хүртэнэ гэсэн үг. Орлого нь хилийн гадуур эргэлдэж байдаг, мониторинг хийх боломжгүй, Монгол банканд оруулж ирэхээр манай Засгийн газар хѳѳцѳлддѳг ч ОУВС тээг болдог, бүх юм хулгайн механизмаар хэрэгждэг.  Дотоод гэдэг нь Эрдэнэт, уул уурхайн 400 орд, дээр нь бас сангууд байна.
ЖДҮ-ийн сан гэхэд л УИХ-ын гишүүдийн авсан зээл гэх авлигын гэмт хэрэг байхад, түүний ард санг зохион байгуулалттай босгож, интеграци хийн мѳнгѳ хуваарилсан  мѳнгѳ угаах онц ноцтой хүнд гэмт хэрэг оршиж байх жишээтэй л байгаа юм.
Цэрэг дайны ойлголттой хольж хутгах хэрэггүй. Эх орноосоо урвагчид гэдэг нь орчин цагийн үзэл баримтлалаар, улс орны ҮАБ-д эргэж нѳхѳгдѳшгүй хохирол учруулсан новшнууд (мерзавец)-ыг хэлнэ. Манай хойд хѳрш ингэж тодорхойлсон байна.
Ер нь бол манай 2 хѳрш эх орноос урвасан гэмт хэрэгтэй маш сайн тэмцэж байгаа. ШХАБ-ын хүрээнд мѳнгѳ угаалгатай тэмцэх ФАТФ-ын салбар конвейнци байгуулах асуудал яригддаг, манай улс санаачлагчаар орох саналаа ѳгѳѳд Зѳвлѳлийн захирлуудын газрыг Улаанбаатард оффистой байхаар санал гаргавал маш том шат ахилт болно гэж боддог. Монгол улс, ФАТФ-ын хар жагсаалтын торгуулийн хэмжээг хѳнгѳлѳх талын нѳхцѳл хѳѳцѳлдѳж олж авсан болохоос торгууль хүлээх нѳхцлийг арилгаж чадаагий яваа, энийг ард түмнээс нуух ямар ч үндэслэл байхгүй. Дараагийн том торгууль орж ирлээ гэхэд Монгол улсын ядруу эдийн засаг даахгүй, тэхээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авах л ёстой.
Эх орноосоо урвагчдыг урд хѳрш хаа байгаа газраас нь тэмтэрч олж ирээд цаазалчихдаг, харин хойд хѳрш маань хаа байгаа газарт нь хүрч очоод нухчихдаг юм.
Эх орноосоо урвагчид гэдгийг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Англид (high treason) эзэн хааны зарлигыг зѳрчсѳн, АНУ-д Үндсэн хууль зѳрчсѳн эсвэл хувьдаа буруугаар урвуулан ашигласан бол эх орноосоо урвасан гэж үзнэ. АНУ-ын хуулинд,  эх орноосоо урвасан этгээдүүдийн бүх эрхийг түүний дотор ѳмчлѳх эрх, тэр ч байтугай амьд явах эрхийг нь онцгой нѳхцѳл хэмээн үзэж хасахаар заасан байдаг юм байна. OХУ-д авлигын хэрэгийг мѳнгѳ угаасан хэрэгээс ѳѳр хуулийн заалтаар зүйлчлэн шийтгэдэг. А.Хорошовинг 2015 онд “ОХУ-ын Ерѳнхийлѳгчийн итгэл алдсан” хэмээн буруутгаж баривчлан, авлигын хэрэгийг нотлон 2018 онд 18 жилээр таслаж, 500 сая рублийн торгууль ноогдуулсан байна. Гэрээс нь 800 тѳрлийн үнэт эдлэл, түүний дотор 1 үзэг гэхэд л 36 сая рублийн үнэтэй гэх мэт эд зүйлс, 1 млрд рубль бэлнээр хадгалаж байсныг хураан авч улсын орлого болгосон байдаг юм.
Одоо эх орноосоо урвагчдын ганц нэг жишээ хэлье! Эх орноос урвагч С.Скрипаль. Ойр дотнын бүх ах дүү нарын хамт алагдсан. “Бид ѳршѳѳсѳн, шорон гяндангаас сулласан, гэтэл тэр эх орноо худалдсаар байсан, энийг юу гэж ойлгох вэ? Тэр бол эх орноос урвагч” гэж В.Путин хэлсэн байдаг. Литвиненко. Березовскийн хѳлсний байранд тарчилж үхсэн. “КГБ алсан уу, гүй юу гэдэг нь чухал биш, нотлогдохгүй, харин нэг ч гэсэн урвагч далд орсон нь нэн чухал юм” гэж Оросын тагнуулын албаны оффицер хэлсэн байдаг. Онц ноцтой гэмт хэрэг хариуцсан, хошууч генерал А.Н.Севастьяновын “хар жагсаалт” хэмээх бичиг баримт алдагдсан байдаг юм. “Хар жагсаалтанд 15 этгээдийн нэр л байгаа, ихэнхи нь алагдсан, тийм их чухал сонирхолтой байгаа бол…” гээд Путины зарлигаар ил болгосон байдаг. Ил болсон жагсаалтад 150 этгээдийн нэр багтжээ.
Оросын мэдээллийн эх сурвалж: http://www.agentura.ru/dassier/russia/traitors/
Дүгнэлт: Үнэхээр мѳнгѳ угаалга байсан уу?, эсвэл авлигын хэрэг байсан уу? Ерѳѳсѳѳ хэрэг байгаагүй, зүгээр л дэлхийн санхүүгийн нэгэн тѳрѳл механизм хэрэглэсэн, гэхдээ тэрийгээ хулгайн сэдэл оруулаад хэрэглэчихсэн юм уу? Энэ бүхний үнэнийг цаг хугацааны ѳрнѳл харуулна биз ээ. Тэр болтол хардацгаах эрхээ хэн ч эдлэнэ. Тов тодорхой юм гэвэл байгалийн баялаг бол нийт ард түмний ѳмч, түүнийг хэн нэгэн захиран зарцуулахаар шийдсэн бол эрх бүхий УИХ-тай заавал зѳвшилцѳх ёстой нь л үнэн.
Социологич, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих