Хэлмэгдүүлэлтийн үед үлдсэн ганц модыг хүсэл биелүүлэгч болтол нь мөргөсөн монголчууд

689Төв Гандантэгчилэн хийдийн зүүн урд Гунгаачойлон дацангийн баруун талд байрладаг өндөр улаан хүрэн модыг та бүхэн сайн мэдэх байх. Түүнийг монголчууд бид хүсэл биелүүлэгч мод хэмээн мөргөж, залбирч мөлийтөл элэгдтэл шар тос түрхэж, завсар зайгаар нь мөнгө төгрөг хавчуулж ирсэн түүхтэй.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт энэ модны талаар олон нийтийн сүлжээнд “1958 онд гэрлийн шон байсан модыг шүтэж байна”  гэсэн мэдээлэл зурагтайгаа гарав.
Гэвч манайхан шүтэж, хүсэл биелүүлэгч мод болгон залбирч мөргөж өдий хүрчээ хэмээн тайлбарлаж, зургийг нь шэйрлэж инээдэм ханиадам болж байна.
Шонгийн модонд мөргөсөөр байгаад хүсэл биелүүлдэг мод болгожээ. Бас түүнд хөөрхөн түүх зохиочихсон байдаг байхаа ер нь ард иргэд өөртөө таалагдсан түүхээ өөрсдөө зохиодог. Бидэнд одоо ид шидийн амьдрал хэрэггүй ээ бидэнд мэдлэг боловсрол, эрүүл мэнд л хэрэгтэй гэх мэтээр шүүмжилж байна.
Үнэхээр хүсэл биелүүлдэг мод уу, гэрлийн шон байсан уу гэдгийг лам нар болоод тухайн үедийн иргэд гэрчлэх байх.
Тэгвэл энэ модны талаар Гандантэгчилэн хийдийн лам нар тайлбарлахдаа “Хэлмэгдүүлэлтийн үеэс үлдсэн ганц мод буюу Гандан дахь хүслийн модны түүх.

1937 онд том хэлмэгдүүлэлт болсон. Энэ үеэр бүх хийд, лам нарыг хэлмэгдүүлж, сүм хийдийг нураан түйвээжээ. Ингэж нураахдаа ганц багана үлдсэн нь энэ мод. Тухайн үед тайрч хөрөөдөх гэсэн боловч модноос ч шүүс гарч, хөрөөдөгдөхгүй байсан юм гэнэ лээ. Тиймээс хэлмэгдүүлэлтийн үед сахиус, жанлав адис нь оршоож үлдсэн ганц мод энэ юм. Тэр утгаар нь сүсэглэж мөргөж ирсэн байх. Энэ модыг шүтэхийг шаарддаггүй ч иргэд өөрсдөө шүтэж ирсэн” хэмээн тайлбарласан байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих