Шинзо Абэ Японы Ерөнхий сайдаар дөрөв дэх удаагаа сонгогдох магадлалтай байна

672

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либерал-ардчилсан намын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож магадгүй байна.

Энэ бол магадлал өндөртэй асуудал гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тосихоро Никай өнөөдөр “Kyodo” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Шинзо Абэ ч эрх баригч намын даргаар дахин сонгогдох боломжтой гэдгээ эелдэгээр мэдэгдэж байсан удаатай. Гэхдээ асуудлыг Либерал-ардчилсан нам эцэслэн шийдэх ёстой хэмээж байв.

Японы парламентын ихэнх суудлыг тус нам эзэлдэг учраас Шинзо Абэ намын даргаар сонгогдсон тохиолдолд Засгийн газрыг дахин тэргүүлэх боломжтой болно.

Дайны дараах жилээс хойш Японы Ерөнхий сайдын суудлыг хашсан хугацаа урттай Ерөнхий сайд нарын жагсаалт өнгөрсөн хоёрдугаар сард гарахад Шинзо Абэ хоёрдугаарт бичигдсэн байгаа. Хэрвээ тэр дахин Ерөнхий сайдаар ажиллахад хүртэл энэ үзүүлэлтээр тэргүүлэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих