Нэг шөнийн дотор 180 гаруй мал нядалсан хэрэг гарчээ
Саяхан Увс аймгийн Тэс сумын дөрөвдүгээр багт өвөлжиж байсан малчдын хоттой хонь шатсан хэрэг гарчээ. Хашаанд хоёр айлын 350 гаруй хонь, ямаа байсан бөгөөд ихэнх нь угаартсан байж. Тиймээс дуудлагаар ирсэн албаны хүмүүсийн урьдчилан таамаглаж буйгаар хашаанд гал гарч, хоттой хонь угаартсан бололтой. Тэгвэл энэ сарын 14-15-нд шилжих шөнө Орхон аймгийн нутаг дэвсгэрт өвөлжиж байсан малчдын 180 гаруй малыг нядалсан хэрэг гарчээ. Аймгийн цагдаагийн хэлтэс шалгалт явуулж, хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж байгаа аж.
Д.ДАВААСҮРЭН
URL: