Ослын газарт ажилласан онцгойн алба хаагчдыг шагнана

635

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж амиа алдсан билээ.
Тэгвэл амиа алдсан иргэдийг эрэн хайх гаргах ажиллагаа 9 хоног үргэлжилсэн бөгөөд ОБЕГ-ын 36 алба хаагч нойр хоолгүй ажиллаж байж осолдсон иргэдийн цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Тэд эрсдэлтэй хүнд нөхцөлд амь дэнчин байж ажилласан бөгөөд тэдний хөдөлмөрийг үнэлэх ёстой хэмээн үзэж буй.
Тэгвэл ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын ярьснаар саяын ослын газарт ажилласан алба хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгох талаар газрын дарга Т.Бадралтайгаа ярилцаж байгаа хэмээн ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих