Аав, ээж нь олдоогүй хүүг 108-д хүлээлгэн өгчээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэх үедээ хараа хяналтгүй ганцаараа явж байсан 1-2 орчим насны эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс олжээ.
Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийн нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн цагдаагийн газрын харъяа цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн боловч ар гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна.
Алба хаагчид хүүг хуурайлж, хооллож ундлан, унтуулж, саатуулсаар орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид хүүгийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч олдоогүй учир хүүг 23.30 цагт “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д хүлээлгэн өгсөн юм.
Гэтэл эцэг эх нь хүүхдээ алга болсныг өчигдөр орой мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна.
Учир нь хүүгийн ээж, аав салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг ч “Ээж нь аваад явсан биз” хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Оллоо.mn
URL: