Долоо хоногийн дундуур хүйтний эрч чангарна

Гурван ec дуусахад хоёр хоног үлдээд байна. Гэвч хамгийн хүйтэн байдаг гурван ест цаг агаар тогтуун байлаа. Харин энэ долоо хоногт цаг агаар ямар байх төлвийг Ус цаг уур,  орчны шинжилгээний газраас гаргасан байна.

Төлвөөр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орох юм байна. Энэ үеэр салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх аж. Харин энэ сарын 18-наас буюу ирэх лхагва гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


URL:

Сэтгэгдэл бичих