Нөөцийн мах худалдаанд гарлаа

Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэхээр болсон. Тэгвэл өчигдрөөс нөөцийн махыг худалдаж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт мах бэлтгэсэн зарим компанийн үйл ажиллагаатай танилцаж, нөөцийн махны чанар, хадгалалтыг үзсэн юм.

Нөөцийн мах бэлтгэлд зориулж нийслэлийн төсвөөс 6,8 тэрбум төгрөг гаргасан бөгөөд махны чанартай танилцах үеэрээ хэрэглэгчдэд аль болох хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөлийг сайн хангаж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

Нөөцийн махыг дараах компаниуд бэлтгэсэн байна.

1.Мах импекс
2.Жаст-Агро
3.Баатарууд тэнгэр
4.Мах экспорт
5.Багахангай
6.Тайж трейд
7.Баруун монгол интернэйшнл
8.Соотон
9.Давшилт трейд
10.Саян-уул
11.Монгол мах экспо
12.Стандарт мах
13.Монгема
14.Сэргэн мандал групп
15.Тэс шим хоршоо
16.Нэмэр их
17.Хүнс трейд
18.Капитал маркет
19.Хүнсний коллеж
20.Мик маркет
21.Эй энн ди эм

Үхрийн махны үнэ 3700, хонины мах 3200, ямааны мах 2600 төгрөгөөр борлуулж эхэлсэн байна.  Борлуулалт өчигдрөөс  эхлэн долдугаар сарын 1 хүртэл нийслэлийн есөн дүүргийн 319 дэлгүүр буюу хороо тус бүрт 2-3 цэгээр худалдах аж. Нөөцийн махыг 1, 2, 3 кг-аар жижиглэн савлаж, “Нөөцийн мах” гэсэн хаяг, шошготой нийлүүлнэ. Хүчит шонохр, Баянгол, Бэлх, Хархорин захууд, Бөмбөгөр худалдааны төвд лангуу гаргаж худалдах бөгөөд махны хангамжийг нэмэх зорилгоор дүүрэг тус бүрт махны өргөтгөсөн худалдааг сар бүр зохион байгуулахаар болсон байна.

Нөөцийн махыг худалдаж эхэлсэн  эхний өдөр аж ахуйн нэгж дэлгүүрийн махны нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулж  нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж танилцжээ.  Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр сарын 15-ны 16,00 цагт Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр очих бол, Баянзүрх дүүрэгт 12,00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан ажлын хэсгийнхэн очих юм. Сүхбаатар дүүрэгт ХХААХҮЯ-ын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 11,00 цагт, Хан-Уул дүүрэгт 12,00 цагт Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал тэргүүтэй албаныхан, Баянгол дүүрэгт 11,00 цагт Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаа, Чингэлтэйд 11,00 цагт ХХААХҮЯ, ХҮХҮБХЗГ-ын орлогч дарга О.Амгаланбаатар нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн очиж нөөцийн махны борлуулалттай танилцсан байна.

Сонгинохайрхан дүүргийн нээлт Макс групп буюу 2-р үйлчилгээний төвд, Баянзүрх дүүргийнх Тэнгэр трейд компанийн байранд, Сүхбаатар дүүргийнхэн Бат алт төв буюу Намнансүрэнгийн гудамж, 20 байрны 1 давхарт байрлах дэлгүүрт, Хан-Уул дүүргийнх Билэгт-аз компанийн дэлгүүр буюу Жаргалант үйлчилгээний төвд, Баянгол дүүргийнх “Ган зам” буудлын зүүн талд “Само мах” компанид, Чингэлтэй дүүргийнх Хувьсгалчдын гудамж 12-196 тоотод байрлах Синго компанийн дэлгүүрт тус тус нээлтээ хийж, дүүрэг тус бүрт нөөцийн мах борлуулах бусад дэлгүүрээр явжээ.


URL:

Сэтгэгдэл бичих