Венесуэлийн эрчим хүчний системийг хамгаалалтад авчээ

621

“Эрчим хүчний хангамжийн системийн стратегийн объектуудыг арми хамгаалалтадаа авсан. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугамуудыг хянаж байгаа” гэж Венесуэлийн Батлан хамгаалахын сайдВладимир Падрино Лопесөнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна.

“Үндэсний эрчим хүчний системийг тогтвортой болгох, болзошгүй дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгынхоо төлөө бид бат зогсоно” хэмээн тэрбээр хэлжээ.

Венесуэлийн дийлэнх муж өнгөрсөн пүрэв гарагт тог, цахилгаангүй болсон юм. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, Венесуэлийн нийт 23 мужийн 22 юмуу 20 нь тог цахилгаангүй болжээ.Нөхцөл байдал сайжирсан хэдий ч ВенесуэлийнСьюдад-Боливархотын захад байрладаг дэд цахилгаан станцад гал гарсан тухай мэдэгдэл гарсны дараа дахин хүндэрсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих