Н.МАДУРО: ВЕНЕСУЭЛД ЦАХИЛГААН ТАСЛАХ ЧАДАЛТАЙ ТЕХНОЛОГИ АНУ-Д Л БИЙ

1-6

АНУ-ын эрх баригчдад л улс даяар тог цахилгаан тасалж чадах технологиуд бий гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.

“Венесуэлийн эрчим хүчний аж үйлдвэрийн үйл ажилллагааг АНУ-ын технологи хийгээд өөрийгөө зарлан тунхагласан тэдний утсан хүүхэлдэй болсон Хуан Гуайдогийн тусламжтайгаар санаатайгаар тасалдуулсан. Гэсэн хэдий ч бид эмээхгүй байна” хэмээн Н.Мадуро мэдэгджээ. Түүнчлэн цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил үргэлжилж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

“Бид хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хэдий ч эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд шаргуу ажиллаж байна” гэж Н.Мадуро хэлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Венесуэлийн дийлэнх мужууд тог цахилгаангүй болсон юм. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, Венесуэлийн нийт 23 мужийн 22 юмуу 20 мужид нь тог цахилгаан тасарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих