Д.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан

2668

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэртэй хобоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна.  Мэдээлэлдээ “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй орхигдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдгийн хариулт бий. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоосон. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдэж ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй” гэлээ.

2667


URL:

Нэр: зочин Огноо: 11 March 2019

49-г монголын компани авах нь улс төрийн зөв шийдэл, гэхдээ бусдад боломж олгохгүй нууцаар төрөөс түмэн олноос нуусан нь аймшиг… Манай АН энэ 49-т оролцсон Элбэгдо, эрдэнэбат, сайханбилэг, шинэбаатар, болор, орхон, мэдрээ нарыг АН-аас хөөхгүй бол нам дахин гарч ирэхэд саад болох хулгайчууд юм биш үү

Нэр: тumur Огноо: 11 March 2019

энд харагдаж байгаа дээр 12өдөрт гэж л юм алга,тэгээд ч ЗГ авах үгүйгээ шийдээгүй байхад 5сая $-н төлбөр хийдэг чинь юуг харуулж байна гэдэг нь Орсуудтай хуйвалдаж зориуд 12өдөр гэж оруулсан байгаа хэрвээ тийм өдөр заасан бол ийм л учиртай,муу сайн луйварчидаас гарахгүй юм байхгүй ,Орсуудад хахууль амлаад зөвхөн өөрсдөдөө зарах нөхцөл бүрдүүлээд тэгэнгүүтээ Монгол банк,Хөгжлийн банкнаас эртнээс мөнгө “цуглуулж”байгаад зүтгэсэн энэ бүгдэд мөн энэ эрдэнэбат оролцмон байна,хог чинь баригдаад ирлээ

Сэтгэгдэл бичих