Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос өсчээ

2664

Өнгөрсөн 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийн тоо 94,9 хувиар буюу өнгөрсөн оны мөн үеэс нэг дахин өсчээ. Харин хүчиндэх гэмт хэргийн тоо 91 хэргээр буюу 47,6 хувиар мөн өссөн үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүнээр буюу 47,4 хувиар өссөн харамсалтай дүнг албаны хүмүүс хэллээ. Хүмүүжигч эмэгтэйчүүдийн дийлэнх нь залилан, хулгай, хар тамхи, хүний наймааны хэрэгт холбогдсон байдаг байна. Тиймээс МУ- ын Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүдийн холбоо , Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Ингэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг сайжруулахад анхаарахаас гадна  үүргээ хэрхэн ухамсарлах асуудлыг хөндсөн юм

ШШГЕГ ын харьяа хаалттай болон нээлттэй эмэгтэйчүүдийн хорих 407 р ангид 16-70 насны 200 орчим эмэгтэй хүмүүжиж байна. Мөн нярай хүүхэдтэй таван эх, жирэмсэн таван эмэгтэй хүмүүжиж байгааг албаны хүн хэллээ. Тэдний дийлэнх нь олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, улмаар аргагүй хамгаалалт хэтрүүлсэн байдаг байна. Тиймээс цаашид хүчирхийллийг бууруулахад хүн бүрийн орлцоо чухал гэдгийг онцоллоо

Өнөөдрийн чуулганд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүрэг хороо бүрээс багш, эмч, сувилагч, малчин оёдолчин гээд эгэл жирийн ээжүүд эмэгтэйчүүд оролцжээ.


URL:

Сэтгэгдэл бичих