Хөвсгөл далайд машинтайгаа живсэн гурван иргэний цогцсыг гаргажээ

583

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж өчигдөр өглөө гурван иргэний цогцсыг гарган авсан байна.
Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Харин одоогоор машиныг нь гаргахаар ажиллаж байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих