“Эко Алтан Заамар”-ын карьераас дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “ЭКО АЛТАН ЗААМАР” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүн нурангид дарагдсан. Олон хоног эрэн хайх ажиллагаа явуулсаны эцэст гурван хүний цогцсыг гаргасан ч нэг иргэний цогцсыг олоогүй өнөөдрийг хүргэсэн.
Аврагчид гуравдугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, гуравдугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол зургааны өдөр 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргажээ.
Харин өнөөөдөр буюу 09-ны өдөр дөрөвдэх иргэний цогцсыг гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд аврагчид хүнд нөхцөлд, өөрсдөө ч амиа алдаж мэдэх нөхцөл байдалд ажилласныг Шадар сайд мэдэгдсэн.
URL: