ТЭМЭЭН СҮРГИЙН ТОО БУУРЧЭЭ
Жилийн эцсийн мал тооллогоор Дорнод аймгийн хэмжээнд 1149762 толгой мал тоологдсоноос тэмээ 408 толгой¬гоор буурч, адуу 7803, үхэр 1840, хоны 4573, ямаа 22672 толгойгоор өссөн байна.
Энэ нь өмнөх оны мал тооллогын дүнтэй харьцуулахад нийт дүнгээрээ 36480 толгойгоор өссөн гэсэн үг. Нийт малын 95,9 хувь буюу 1103287 нь амины мал байна. Малын хорогдол өмнөх онтой харьцуулахад бага байгаа ч ахуйн хэрэглээ өсч, борлуулж арилжаалах явдал их байгаа аж.
Нийт 14 сумаас Баяндун, Дашбалбар сум хамгийн олон мал тоолуулсан хэдий ч өмнөх онтой харьцуулахад Дашбалбар сумын малын тоо толгой буурсан үзүүлэлттэй гарав.
Б.Туяа
URL: