МЕРКЕЛЬ АНУ-ЫН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Германы канцлер Ангела Меркель Керчийн хоолойгоор германы хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхийг хүссэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ. Блумберг агентлаг өөрийн сурвалжлагчдын уламжилсаныг иш татан ингэж мэдээлсэн байна.
Тэдний уламжилсанаар, өрнөдийн орнууд Керчийн хоолойн усанд нэвтрэхээс татгалзахгүй гэдгийг Пенс Оросын ерөнхийлөгч Владимир Путинд ийм байдлаар харуулахыг санал болгожээ. Украины төрийн тэргүүн Петр Порошенкогийн илэрхийлсэн эргэлзээг хүлээн авахаас татгалзсанаа Меркель тайлбарласныг бас тэмдэглэж байна.
Германы канцлер ганцхан удаа сургуулилт хийхийн тулд л Францтай зөвшилцсөнөөр Керчийн хоолойгоор хөлөг онгоцуудаа явуулахаар төлөвлөж байсан ч, энэ нь асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж Порошенко мэдэгдсэн тухай сурвалжлагчид ярьжээ. Мөн Украины ерөнхийлөгч Керчийн хоолойгоор хөлөг онгоц байнга нэвтрүүлэхийг хүссэн байна. Францын тал үүнийг дэмий өдөөн хатгасан санал хэмээн үзэж, татгалзсан хариуг өгчээ.
Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын бизнесийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг мэдээлэл хийх үеэр хэлэхдээ, Украин Керчийн хоолойд дахин өдөөн хатгалга хийхээр бэлтгэж байна гэж хоёрдугаар сарын 21-нд мэдэгдсэн юм. “Ингэхдээ надад хэлсэнээр бол, Керчийн буланд нэвтрэхийн тулд эдгээр хөлөг онгоцонд төлөөлөгчдөө илрүүлэхийг урин, НАТО-гийн орнуудын саналыг асууж байна” гэж тэр мэдэгджээ.
С.Инда
URL: