Д.Трамп Бразилын төрийн тэргүүнийг хүлээн авч уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 19-нд Бразилын төрийн тэргүүн Жаир Болсонаруг Цагаан ордонд хүлээн авч уулзах аж. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн дарга Сара Сандерс мэдэгджээ.
“Хоёр улсын удирдагчид хэрхэн илүү хөгжингүй, аюулгүй, ардчилсан Барууны ертөнцийг бүтээх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, худалдааны бодлогыг дэмжих батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах асуудал хийгээд үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, Венесуэл дахь ардчиллыг сэргээх асуудлуудыг хэлэлцэнэ. Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хүчин чармайлт гаргахад хоёр улсын гүйцэтгэж буй чухал үүргийг мөн удирдагчид хэлэлцэнэ” хэмээн Сара Сандерс онцлон тэмдэглэжээ.
montsame.mn
URL: