ИХ БРИТАНИД ЭХНЭРЭЭ ҮҮРЧ УРАЛДДАГ ТЭМЦЭЭН БОЛЖЭЭ
Эхнэрээ үүрч уралддаг”Wife Carrying Race”тэмцээн гуравдугаар сарын эхээр Их Британид болсныг хэвлэлд мэдээлсэн байна.
Энэ уралдаанд эрчүүд эхнэрээ үүрэн олон саадыг давж, 380 метрийн зайд гүйх хэрэгтэй болдог байна.
Энэ уламжлал нь викингчүүд өөрсдийн булаан авсан хүүхнүүдийг үүрэн зугатдаг байсан олон зууны тэртээгээс эхтэй гэнэ.
Тэмцээнд түрүүлсэн Финландын хос багц медаль, торх шар айрагаар шагнуулжээ.
bataar.mn
URL: