Венесуэлийг ХАРАНХУЙ НӨМӨРЧЭЭ
Хоёр удирдагчтай холбоод буй Венесуэлийн ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Тэгвэл тус улсад томоохон хэмжээний цахилгааны саатал гарчээ.
Улмаар 23 мужийн 18-д нь цахилгаан тасарч, бүх үйлчилгээний газар тодоорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Нэмэлт үүсвэрээр эмнэлэг болон яаралтай тусламжийг тог цахилгаанаар хангаж буй юм.
Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад гэмтэл гарсан нь ийнхүү орон даяар цахилгаан тасарсан гэнэ.
Ерөнхийлөгч Николас Мадуро “Энэ бол сөрөг хүчний хийж буй ажил. Тэд ямар ч хамаагүй аргаар төрийн эрхийг гартаа авахаар санаархаж байна. Тэд энэ удаа Засгийн газар бус ард түмний эсрэг хийж буй үйлдэл” гэж мэдэгджээ.
Харин сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо “Төр ажлаа муу хийж байгаагийн илрэл” гэлээ.
URL: