“Өлгийн улаан ямаа” үүлдэр болон батлагдлаа
Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Увс аймгийн Өлгий сумын Өлгийн улаан омгийн ямааг албан ёсоор Үүлдэр болгон өнөөдөр баталлаа. Ингэснээр орон нутгийн брэнд бүтээгдэхүүн нэгээр нэмэгдэж, нутгийн малчдын орлого, санхүү сайжрах олон давуу тал бий боллоо.
Өлгийн Улаан омгийн ямааг үүлдрээр баталгаажуулах ажил 2017 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг ажлын хүрээнд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан аймаг, сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хамтран ямаанд чиглэсэн үржил селекцийн ажлыг зохион байгуулсан байна.
Дээрх хугацаанд ямаанд 2017 онд хавар, намрын ангилалт хийж шаардлагатай шинжилгээнүүдэд хамруулан үүлдрийн тодорхойлолт бичих ажлыг эхлүүлжээ. Тухбайлбал, ноолуурын чанарын шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, генетикийн шинжилгээ, сүүний шинжилгээ, махны шинжилгээ зэрэгт хамруулах ажлууд хийсэн байна. Өнгөрсөн онд тус мэргэжилтнүүдтэй хамтран хаврын ангилалтыг зохион байгуулж, МААЭШХ-гийн шат шатны зөвлөлийн хурлууд болон ХХААХҮ-ийн сайдын зөвлөлд улаан ямааны үүлдрийн тодорхойлолтыг өргөн барьсан нь ийнхүү ажил хэрэг болжээ.
URL: