ҮБХ-ны гишүүдийн төлсөн татварын мөнгөөр казино тоглосон гэх АН-ын 2 гишүүн сураггүй болжээ
АН-ын хоёр гишүүн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлсөн татварын мөнгөөр казино тоглож, үрэн таран хийсэн хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан н.Одбаяр нь нягтлан бодогч Давхарбаяртайгаа нийлж, ҮБХ-ны гишүүдийн төлсөн татварын мөнгийг казино тоглож үрсэн байна.
Энэхүү мэдээллийг АН-ынхны зүгээс ихэд нууцалж байгаа гэнэ. Харин н.Одбаяр, Давхарбаяр нарыг хайсан боловч тэд олдохгүй, одоо хүртэл сураггүй байгаа аж.
Тэд 180 гаруй сая төгрөгийг казинод үрсэн байна.
Дашрамд сануулахад, ҮБХ нь 385 гишүүнтэй бөгөөд жилд нэг гишүүн 3 сая төгрөгийн татвар төлдөг юм байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Аз
Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ха ха ха