Ш.Чуданжий нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

“Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарыг сэжигтнээр татан шалгаж буй. УМБГ-аас саяхан эл хэргийг прокурорын хяналтад шилжүүлээд байсан юм. Гурав хоногийн өмнө “Зоос” банкны захирал асан Ш.Чуданжий нарын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус банкинд Санхүүгийн болон аудитын компанийн хийсэн шалгалтаар банкны нийт хөрөнгө 187 тэрбум, өр төлбөр 195.3 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болж, зээлийн 33.4 хувь нь чанаргүй гэх дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих