Халимын бөөлжис тайланд эрийг баяжуулав

533

Тайландын бармен далайн эргээс халим загасны хатуурсан бөөлжис олжээ.Тэрээр дөнгөж саяхан олдворынхоо үнэ цэнийг мэдсэн бөгөөд олдвор нь хагас сая доллар  орчмын үнэтэй хэмээн Daily Mail сонинд өгүүлжээ.

Самуй арлын бармен Буньюс Тала-Упара өнгөрсөн оны дундуур далайн эргээр зугаалж яваад алтлаг өнгөтэй зөөлөн лааны тос шиг бүтэцтэй арваад кг жинтэй зүйл олжээ.Уг олдвороо шатаах гэж оролдтол тослог шингэн болоод дараа нь дахиад хатуурсан байна.Найзынхаа зөвлөснөөр Тала-Упара олдвороо хэд хэдэн хүнд үзүүлж, Касетсартын их сургуулийн  загас судлалын факультетын профессор түүнийг нь амбра гэж баталсан байна.

Халимын бөөлжис тайланд эрийг баяжуулав

Амбра нь халимын гэдсэнд салст давхрагын ажиллагааны улмаас бүрэлдэн үүсээд бөөлжихөд нь далайн давстай усанд царцан бий болдог ажээ. Амбраг үнэтэй сүрчиг бэлтгэхэд үнэрийн бэхжүүлэгч болгон ашигладаг байна.

Халимын бөөлжис тайланд эрийг баяжуулав

“Магадгүй энэ миний азын сугалаа байх.Би амбраг зараад тэтгэвэртээ гарна” гэж Тала-Упара ярьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих