“Эрдэнэт” үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийж, есөн өрөөг битүүмжлэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр зургаан сарын онц байдал тогтоосон. Улмаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж байгаа юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах найман албан тушаалтан болон зарим ажилчныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Үүнд дараах албан тушаал багтаж байна.
- Тэргүүн дэд захирал
- Хуулийн хэлтсийн дарга
- Хуулийн хэлтсийн даргын орлогч
- Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
- Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман албан тушаалтныг чөлөөлж, өрөөг нь битүүмжилсэн байна.
Б.Аз
URL: