Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах уу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригийн хурлаараа валютын ханшийн өсөлтийг барьж чадалүй бензин шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэсэн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах санал гаргасан бизээ. Тэгвэл өчигдөр түүнийг огцруулах саналд УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Саналыг ойрын үед УИХ-ын даргад өргөн барихаар бололтой.
URL: