Цэргүүд “ХУЛГАЙГААР” мод бэлтгэж байгаад баригджээ

511

Төв аймгийн Алтанбулаг суманд цэргүүд хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдрийн оройн 23:40 цагийн үед цэргүүд нойтон нарс мод бэлтгэж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгажээ.

Шалгалтын явцад тус суман дахь Хилийн цэргийн 0243-р ангийн 15 алба хаагч зохих хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 57 ширхэг нойтон нарс мод бэлтгэж байсан байна. Тэдний энэхүү хууль бус үйлдлийг тус аймгийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих