Ээжтэйгээ маргалдсаны улмаас их хэмжээний эм ууж амиа хорлохыг завджээ

509

Өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлгийн хүлээн авахад эмэнд хордсон хүн ирсэн талаарх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал, тус дүүрэгт оршин суух 20 настай эмэгтэй Н нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас ээжтэйгээ маргалдаж, харшлийн гаралтай эмийг их хэмжээгээр ууж амиа хорлохыг завджээ.
Тэрбээр эмийн тунг хэтрүүлэн хэрэглэж, хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн одоогоор эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих