Дараагийн сайд нарын нэрс түрүүчээсээ тодорч байна
Хамтарсан Засгаас АН гарав. Албан бичгээ өчигдөр албан ёсоор өргөн барив. Хамтарсан Засгийн газрын АН-аас томилогдсон сайд болон дэд сайд нар ажлаа өгөх нь тодорхой болж буй учир дараагийн сайд нар хэн байх вэ гэдэг олон хүнийг нойргүй хонуулж эхлэв. Би сайд болох ёстой гээд сайн дураараа ярилцлага өгөөд буй цагтаа сайдын сэтрийг зүүж байсан нэгэн байхад Ерөнхий сайд С.Батболдын өрөөгөөр сайд болчих юмсан гэж эргэлдэж буй хүн МАН-д олон байна.
Чихэр гуйж буй хүүхэд шиг би сайд болмоор байна хэмээн гүйж явахаасаа ер ичихээ байсан цаг хойно. Хуучин цагт томилгоог төр засаг, нам шийднэ дээ гэж харзнаж санал тавихад нь хүртэл улаа бутарч хүлээж авдаг нийгэм бидэнд байсан. Сайдын суудалд горилогсод хийгээд шаанстай нөхдүүдийн тухай улс төрийн таамаг дунд өрнөж буй байдлаар нь хүргэе.
Сангийн сайд Ц.Баярцогтын оронд Ч.Улаан, О.Чулуунбаатар нарын нэрс хамгийн бодитой яригдаж байна. ЗТБХБ-ын сайдад хэд хэдэн хүний нэрс дуулдаж байна. УИХ-ын гишүүн Р.Раш, Р.Буд, Ш.Сайхансамбуу нарын нэрс. Гэхдээ хуучин дэд бүтцийн сайд асан Ц.Цэнгэл салбарын хувьд ч ойр, зангаргын хувьд ч нэр нь тун ойр явж байна.
Сайдын суудлыг МАН УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед нэр дэвших тойргоосоо татгалзсанд нь бас санал хуваарилж байгаа тал бий. Нэг тойрогт өрсөлдөх мандатын тоо багассан учир сайдын сэнтийг авсан нэгэн нь золионд явах нь тодорхой болж буй юм. Тиймээс яаран сайдын суудалд бас чиг сэтгэл хоорлоор гүйгээд орчихгүй тээнэгэлзэл МАН-ын хуучин бууны хугархайнуудад бий.
Нялхсын өвчнөөр өвчилсөн бацаануудад бол сайд, дэд сайдын суудал дуулдахаас биш ирэх нь юу л бол. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн оронд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга яригдаж байна. МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг Т.Гантулга хуучин тус яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Тухайн үөдээ АН-ын сайд Л.Гансүхтэй таарахгүй өөр яам руу шилжиж байсан гэгддэг. Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр томилогдох магадлал тун өндөр гэж яригдаж, бичигдээд байгаа нь ортой Эрүүл мэндийн сайдад Д.Очирбат болон одоогийн дэд сайд Ж.Цолмон хатагтайн нэр дуулдаж байгаа.
МАН-ын эмэгтэй улстөрчдийн нэг Д.Оюунхорол аль нэг яамны сайдад бас горилж яваа. МАНАН-МАН, АН гэж тусдаа салж буй үед МАХН-тай МАН эвсч болзошгүй байгаа. Шадар сайд Н.Алтанхуягийн оронд Намбарын Энхбаяр ирнэ гэсэн мэдээлэл чих дэлсч байна. Эрүүл мэндийн сайдад Удвалын нэр дуулдаж байгаа юм.
Төөрсөөр төрөлдөө гэгчээр МАН, МАХН хоёр тун удахгүй заяаны ханиуд болох нь гэсэн яриа хэдийнэ гадуур тархжээ. Ийнхүү АН хамтар-сан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахтай зэрэгцээд дэд сайд нар ч огцрох өргөдлөө өгөх юм. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Х.Золжаргал нар огцорно.
Тэдний оронд томилогдох хүмүүсийн оронд МАН-ын бацаанууд буюу НАМОХ-ны гаралтай залуусын нэрс дуулдаж байсан ч энэ нь оргүй нь тодорхой болж байх шиг байна. Ямартаа ч Гадаад хэргийн дэд сайд Б.Болорын оронд тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарын нэр дуулдаж байгаа нь бодит мэдээлэл.
Төрийн нарийн асан Д.Цогтбаатар сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж төрийн албан ажлаа саяхан хүлээлгэж өгсөн ч сайдын суудал улс төрийн албан тушаал гэдэг утгаараа түүнд багтан орчих бодол бас бий байх. Хэний аавын хүүгийн хорхойг хүргэх сайдын суудалд зургаан cap ч гэсэн суучих санаархал хэнд нь ч байгаа гэдэг нь тодорхой.
Цол дагаж бяр гэдэгчлэн сайдын сэтэр УИХ-ын сонгуульд багагүй ташуур нэмчих болохоор бага хугацаа үлдсэн ч өөрийгөө ардын танил болгочих бодол давхар тээж буй нь зүйн хэрэг. Сонгуулийн тухай хуулиар сурталчилгаа явуулах хориотой болсон болохоор сайдын ажлаараа далимдуулж тууз хайчилж түмэнтэйгээ бужигнах ч бас боломж бий.
Одоо засгаас АН гарч байгаа болохоор С.Батболд үлдсэн хугацаанд томилгоог хийнэ. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу шинэ сайд нарыг томилсноор өмнөх сайд нарын бүрэн эрх дуусна. Тиймээс МАН-ын зүгээс сайд нараа томилон ажилд нь оруулснаар АН-ын сайд, дэд сайд нарын бүрэн эрх дуусгавар болох юм.
Энэ нь шинэ сайд томилогдож, хуучин сайд тамгаа гардуулах хүртэл АН-ын сайд нар албаа хашсаар байх болно гэсэн үг. Дугаар шилжих мөчид МАН-ын Удирдах зевлөл хуралдаж байв. Удирдах зөвлөлийн уг хурлаар сайд нарын томилгоог ярьж байгаа бөгөөд ажиг сураг тавьж буй сайд нарын нэрс түрүүчээсээ тодорч эхэлж байгаа аж.
Г.Дашцэрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: