“Итгэл алдарсан И-Баримт”

fa2a9002a8e1984056965ca822f75329Хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө эхлэн бусдын анхаарлын төвд байсаар байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өдгөө ч асуудал дагуулсаар. Уг хууль дөрвөн жилийн өмнөөс УИХ-аар батлагдан амьдралд хүчин төгөлдөр мөрдөгдөн хэрэгжиж эхэлсэн юм.

Тэгвэл НӨАТ хоёр хувийг буцаан авах боломжтой болсон. Гэсэн хэдий ч иргэд сугалаа гэх мэхлэлтэд итгэл алдраад байгаа. Иргэд мөнгө хожно гэх өнгөнд итгэнэ үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Харин сугалаа шударга явагддаг болов уу?

Хамгийн анх 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  158,580,000 төгрөгийн сантай,  1057864 ширхэг  баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорч байжээ.  2016 оны 9 сард тодорсон супер азтан болсон иргэдийг нулимстай хутгасан.  Харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтэн мэтээр олонд зарлаад таг чиг болсон удаатай.

Мөн нэг хүн нийт 37 удаа азтан болсон. Түүнчлэн ”Гааль татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтан НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байгаа гэх мэдээлэл тархсан. Энэ мэтчлэн и- баримттай холбоотой асуудал дуусахгүй. Өчигдөр гэхэд л цахим сайт нь алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр бухимдав. Тодруулбал, иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан юм. Энэ нь И-баримтын системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой аж. Гэхдээ буцаан хэвийн горимондоо ажиллаж эхлэхдээ иргэдийн буцаан олголт өмнө нь байснаараа орж эсэхэд иргэд эргэлзсээр байна.

Иргэдийн аз, од нь гийхгүй байгаа гэх эсэргүүцэлтэй тулгарсан татварынхан И-баримтын сугалаанд дараах өөрчлөлт оруулсан юм.

Хүн итгэхээ больсон сугалаагаа зогсоож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувиа нэмэгдүүлвэл хүн бүхэнд үр шимтэй байх биз ээ. Нөгөөтэйгүүр, сугалаа тодруулна гэж цаг заваа зарцуулж буй нөхдүүд “баримтаа илгээдэггүй ААН-үүдээ шалган ажилвал дээр. Тухайлбал, өнгөрсөн оны и-баримтаа бүртгүүлэхэд “ААН илгээгүй”, “Мөнгөн дүн зөрүүтэй” байна гэх мэдээлэлтэй олон баримт хүн бүхэнд бий. И-баримтынхаа дахин давтагдашгүй дугаарыг оруулаад ч ААН илгээгүй, Мөнгөн дүн зөрүүтэй гэсээр. Мэргэжлийн хүмүүс “устгаад дахиж оруул” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр заавар, зөвлөгөө өгөөд ч  болоогүй байсаар буцаан олголтоо авч чадаагүй. Уг нь эл хуулиар далд эдийн засгийг ил болгох зорилготой. Гэвч ийм арга хэрэглэн ил болохгүй байгаа юм биш гэх хар дагуулж буй.

Х.Даваа

http://dorgio.mn/p/101854


URL:

Сэтгэгдэл бичих