Д.Трамп Оросын хакеруудтай холбоотой нь тогтоогджээ
Оросын тагнуулын алба болон Хакерууд 2015 оноос эхлэн АНУ-ын албан тушаалтнуудыг тагнаж, хувийн мэдээллүүдийг цуглуулж байсан аж. Тэд “DCleaks”, “Guccifer 2.0” гэх хоёр ажиллагаагаар Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд түүний дотор Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Хилари Клинтоны хувийн мэдээлэл, цахим шуудан бүхий 60.000 орчим материалыг Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн багт өгсөн байна.
Олон улсын ашгийн бус “Wikileaks” веб сайт 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн хувийн мэдээлэл, цахим шууданг хакердаж авсан хэргийн тухай шинэ материалууд дэлгэлээ. Энэ хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний ойрын хүрээлэл, тэр дундаа түүний том хүү нь холбогдоод байгаа.
Мөн Оросын тагнуулын байгууллага, хакерууд болон энэ мэдээллийг нийтэд дэлгэсэн “Wikileaks” веб сайт хүртэл тус хэрэгт холбогдон буруутгагдсан аж. Энэ хэрэг явдалд Холбооны мөрдөх товчооноос тусгай баг томилогдсон бөгөөд мөрдөн шалгах ажил хийгдэж дуусах шатандаа орсон аж.
Эх сурвалж: Wikileaks, npr.org, vox
URL: