Хятадын эртний бунхнаас “мөнхийн ус” олджээ
Төв Хятадын Хэнань мужаас олдсон эртний бунхнаас Даогийн сударт бичсэн байдаг “мөнхийн ус”-ыг олсон тухайгаа археологичид Баасан гарагт зарлажээ.
Вааранд агуулагдаж байсан шингэнийг эхлээд архи гэж таамаглаж байсан бол сүүлд өөр шингэн болохыг тогтоожээ. Шингэний химийн найрлагыг судалсан эрдэмтэд энэ нь эртний Даогийн шашны сударт бичигдсэн “мөнхийн ус”-ны бүтэцтэй ижил болохыг тогтоосон юм байна.“Мөнхийн амьдрал бэлэглэх шидтэй гэгддэг рашааныг анх удаа Хятадад илрүүллээ” хэмээн Луояань хотын Соёлын Дурсгал, Археологийн Хүрээлэнгийн захирал Ши Жязэнь хэвлэлд ярьжээ.
Уг шингэнийг судалснаар мөнх амьдралын тухай эртний хятадуудын ойлголт, Хятадын соёл иргэншлийн хувьсал хөгжлийг танин мэдэх ач холбогдолтой гэж тэр үзэж байна.
Нийт 210 м.кв талбайтай язгууртны бунхнаас эртний хүрэл ваар савнууд, үнэт чулуун эдлэлүүд олноор гарсан юм.
Эх сурвалж: Xinhua
URL: