Дэд сайд Ч.Ганхуяг:Долларыг 1300 төгрөг барих боломжтой байсан ч Монголбанк зохицуулалт хийгээгүй

Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт Сангийн дэд сайд Ч.Ганхуяг оролцов. Тэрбээр “Ам.долларын ханшийг 1300 төгрөгт  барих бололцоотой байсан.  Валютын ханш аравдугаар сараас хэлбэлзэж эхэлсэн. Тухайн цаг үед нь Монгол банк  зохицуулалт хийгээд явсан бол өнөөдрийнх шиг ийм байдалд хүрэхгүй байлаа. Мөн Монголбанкны бодлогын хүү өндөр байгаа нь арилжааны банкуудыг бизнес эрхлэгчдэд зээл олгох сонирхолыг бууруулдаг. Өчигдрийн байдлаар Монголбанкны  бодлогын хүү  12 гаруй хувьтай байна.
Арилжааны банкууд бодлогын хүү өндөр байгаа үед бизнес эрхлэгчдэд зээл өгөх гэж баримт материал бүрдүүлэн, гэрээ энэ тэр хийж , төлөгдөхгүй бол хэрхэх вэ гэсэн эрсдэл үүрэхгүй амар гээд зээл олголтоо хязгаарлаад эрсдэлгүй алхамыг нь сонгодог нь бодит үнэн” гэж тайлбарлана лээ.

Мөн энэ нэвтрүүлгийг хөтөлсөн УИХ-ын гишүүн О.Чулуунбат ч “Валтын ханшийн чангаралтыг ийм байдалд хүргэхгүй зохицуулах боломж байсан”  гэж онцолж байв. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Ч.Ганхуяг “Хас” банкийг үүсгэн байгуулагч, монголын толгой банкируудын нэг юм.
Ц.Баяр www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих