Пакистаны ерөнхий сайд Хан Нобелийн шагналд нэр дэвшихгүй гэв

465
Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдаж Энэтхэгийн зүгээс агаарын цохилт өгсөн. Харин Пакистаны тал Энэтхэг улстай зөрчилдөх, нэг нэгэндээ цохилт өгөх сонирхолгүй байгаагаа илэрхийлж, Пакистаны талд олзлогдоод байсан Энэтхэг нисгэгчийг сулласан билээ. “Нисгэгчийг сулласан нь тун зөв шийдвэр байлаа” гэж НҮБ-ээс мэдэгдэж, Энэтхэгийг буруу алхам хийлгүйгээр Пакистантай найрамдахыг уриалаад буй.

Уг хэрэгтэй холбоотойгоор Пакистаны ерөнхий сайдын хамтрагчид түүний хийсэн үйлдлийг дэмжиж, Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн байна.

Тэгвэл Пакистаны ерөнхий сайд Имран Хан энэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшихийг хүсэхгүй байгаагаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр “Би Нобелийн энхтайвны шагналд нэрээ дэвшүүлэхгүй. Би энэ хүндтэй шагналыг хүртэх эрхгүй. Кашмирийн маргааныг шийдвэрлэж, ард түмнийхээ хүсэл зорилгыг сонсож, асуудлыг энхтайванч замаар шийдэж, цэг тавьж чадсан хүн л энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвших учиртай” гэж жиргэжээ. Пакистаны талаас хилийн бүс болох Кашмирт үүсээд буй байдлыг эв эеэр шийдэхийг хичээж байгаагаа илэрхийлсээр байгаа бол Энэтхэгийн тал эсрэг байр суурьтай байгаа билээ.

URL:

Сэтгэгдэл бичих